Өгүүлэл
ӨгүүлэлМонгол Улс болон Өвөр Монголын Өөртөө Засах Орны бага ангийн сурагчдын хөдөлгөөний чадварыг харьцуулсан судалгаа
Authors : Лиу Бат, Гүй ЛанKeywords: Бие бялдрын чанарууд, хөдөлгөөний чадвар, үзүүлэлт, хот хөдөөгийн сурагчид
Abstracts: Дэлхийн улс, орнууд техник, технологийн хөгжил, тэдгээрийн үйлдвэрлэл, капиталд анхаарлаа хандуулж ирснээр хүмүүсийн хөдөлгөөн хязгаарлагдаж, түүнчлэн эрүүл мэндэд асуудал үүсэх хандлага нэмэгдсэн байна. Судлаачид суралцагчдын бие бялдрын хөгжлийн судалгааг хүйс, насны ангилал, түүнд нөлөөлж буй бүс нутгийн хүчин зүйлүүдийг харьцуулан судалсан байна. Бид Монгол ба ӨМӨЗО-ны бага боловсролын 5-р ангийн 1721 сурагчдын биеийн 5 чанарын (хурд, хүч, хөдөлгөөний эвсэл, уян хатан, тэсвэр) хөгжил дээр үндэслэсэн гүйх, харайх, шидэх, хөдөлгөөнөө удирдах хөдөлгөөний чадварыг харьцуулaн судалж, тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлохоор хөдөлгөөний тестийн аргыг ашиглан сурагчдын хөдөлгөөний чадварын түвшнийг Eхcel, SPSS22 программыг ашиглаж, боловсруулалтыг хийж, үр дүнг гаргасан болно. ӨМӨЗО ба Монгол улсын 5-р ангийн сурагчдын охид, хөвгүүд болон хот, хөдөөгийн бүлэг болгон хөдөлгөөний чадварын түвшнийг харьцуулахад гүйх, харайх, хөдөлгөөнөө удирдах чадвар Өвөрмонголын хот, хөдөөгийн охид, хөвгүүдийн үзүүлэлт нь сайн, харин уян хатан ба шидэх чадварын хувьд монголын хот хөдөөгийн охид хөвгүүдийн үзүүлэлт нь сайн байна. Иймд эдгээр хөдөлгөөний чадварт сурагчдын бүс нутгийн соёлын ялгаатай байдлаас үүдэлтэй амьдралын эерэг болон сөрөг дадал, зуршил ба эдийн засгийн хөгжлийн түвшин зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж буй хэмээн дүгнэж байна.