Өгүүлэл
ӨгүүлэлОюутны бэрхшээлийг даван туулах арга замыг судлах нь
Authors : Т.БулганзаяаKeywords: Стресс, даван туулах чадвар, оюутан
Abstracts: Оюутнуудад их дээд сургуульд сурч байхад нь олон бэрхшээл саад учирч байдаг бөгөөд тэдгээрийг даван туулах арга замаа олохгүйн улмаас сайн сурч чадахгүй, зарим нь сургуулиа төгсөж чадахгүйд хүрдэг. Энэ өгүүлэлд оюутнуудад тулгарч буй бэрхшээл, санаа зовоож буй асуудлыг тодруулан тэдгээрийг даван туулах арга замыг судлан сорилын баталгаат ба тохироц чанарыг хэмжихийг зорив. Судалгаанд олон улсад түгээмэл хэрэглэгддэг, найдвартай, тохироц чанарын хувьд баталгаажсан аргыг хэрэглэсэн ба энэ нь хувь хүний стрессийг даван туулж буй арга замуудыг үнэлж тодорхойлоход чиглэсэн 28 өгөгдлөөс бүрдсэн өөрийн үнэлгээний сорил юм. Манай улсад тус аргачлалыг хэрэглэж, сэтгэц хэмжил зүйн шинж чанарыг үнэлэх судалгаа хийгдээгүй ба тус судалгааны хүрээнд дээрх аргачлалыг өөрийн улсын хэл рүү хөрвүүлэн МУБИС-д нийгмийн ажлын чиглэлээр суралцаж буй 180 оюутнаар бөглүүлэн, улмаар сорилын сэтгэц хэмжил зүйн шинж чанарыг үнэлсэн. Сорилын Кронбах альфа 0.78 (дэд хэмжүүр нь 0.77-0.78) байна. Бэрхшээлийг даван туулах арга замыг тодорхойлох сорилын 3 хүчин зүйл бүхий загвар нь хүчин зүйл батлах шинжилгээний үр дүнгээр батлагдаагүй тул хүчин зүйл тодруулах шинжилгээ хийж, үр дүнд нь 10 хүчин зүйл бүхий загвар тодорхойлогдов. Үүссэн загвар нь загварын тестийн үзүүлэлтээр CFI (0.96), RMSEA (0.03), and TLI (0.95), AIC (525.098) тус тус байсан нь загварын тохироц чанарын шаардлага хангаж байгааг илэрхийлж байна гэж дүгнэсэн.