Өгүүлэл
ӨгүүлэлСургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн шинэчлэлийн чанарын судалгаа
Authors : Б.ЖавзандуламKeywords: Сургуулийн өмнөх боловсрол, хөтөлбөрийн шинэчлэл, тоглонгоо суралцах арга зүй
Abstracts: Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг 2015 онд боловсруулахдаа цэцэрлэгийн үзэл баримтлал, хүүхдийн хүсэл сонирхол, сонголтод тулгуурласан тоглонгоо суралцах өдөр тутмын үйл ажиллагаа, хүүхэд бүрийн хөгжлийн ахицын үнэлгээ зэрэг онол, арга зүйн хувьд өмнөх сургалтын хөтөлбөрөөс олон талаараа шинэчлэгдэн, өөрчлөгдсөн байдаг бөгөөд эдгээр нь хөгжингүй улс орны сургуулийн өмнөх боловсролд түгээмэл хэрэгждэг онол арга зүйн чиг хандлага юм. Цөм хөтөлбөр 2015 боловсруулсан үйл явцын онцлогийг судлахын тулд өмнөх хөтөлбөрүүдтэй харьцуулсан баримт бичгийн шинжилгээ хийн, хөтөлбөрийг боловсруулахад оролцсон багш, судлаач нараас (n=8) ярилцлага авч чанарын судалгааны аргаар үр дүнд боловсруулалт хийв. Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн шинэчлэл хийгдэх хэрэгцээ шаардлагатайг төрийн болон боловсролын байгууллагын багш, судлаач нар анх тодорхойлсон байдаг. Судалгааны үр дүнд сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийг тухайн үед шинэчлэхэд дараах хүчин зүйлс нөлөөлсөн байна. Үүнд: (1) тухайн үеийн эрх баригчид боловсролын бодлогын шинэчлэлийг бүх шатанд эрчимтэй зохион байгуулсан, (2) Хөтөлбөрийг боловсруулсан багийнхан хөгжингүй улс орны хөтөлбөрийн хэрэгжилтийг газар дээр нь очиж танилцаж, судалсан туршлагатай байсан, (3) Сургуулийн өмнөх боловсролын багш нар хөтөлбөрийн шинэчлэл хийх шаардлагатай байгааг илэрхийлж байсан, (4) Эцэст нь, тухайн үеийн шийдвэр гаргагчид хүүхэд бүрийн хөгжилд тоглох үйлийн ач холбогдлын тухай сайн мэдлэгтэй байсан.