ХАМРАХ ХҮРЭЭ
SCOPEЛАВАЙ
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧГИЙН ХАМРАХ ХҮРЭЭЛавай сэтгүүлийн нийтлэлийн бодлого нь профессор багш, эрдэмтэн судлаач, суралцагчдын шинжлэх ухааны мэдлэг, чадвар, сэтгэлгээг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг практикт нэвтрүүлэх, шинэ мэдлэг, технологи, туршлагыг түгээн дэлгэрүүлэх, нийгэмд сурталчлах, улмаар түүнийг нийтийн баялаг болгон ашиглахад чиглэнэ. Сэтгүүлд хэвлэгдэх өгүүллийн агуулга нь шинжлэх ухаан, судалгааны тулгамдсан асуудлыг орчин үеийн онол, арга зүйн түвшинд судлан шинжилж, шинэ нээлт, ажиглалт, дүгнэлт хийж, асуудал дэвшүүлэн, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон байна. Мөн импакт-факторын (impact factor) оноотой сэтгүүлийн өгүүллээс эш татсан, судалгаа шинжилгээний тодорхой аргачлалыг хэрэглэсэн, үр дүн нь туршилт судалгаанд суурилсан, онол – практикийн ач холбогдол бүхий байх бөгөөд бусад эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдээгүй байна.
МУБИС-ийн эрдэм шинжилгээний бичиг “Лавай” болон бүрэлдэхүүний сургуулиас сэтгүүл эрхлэн гаргах журмаас
- 3.8 Редакцын зөвлөл нь шаардлага хангаагүй өгүүллээс татгалзах ба сайжруулж засах өгүүллийг буцаах эрхтэй.
- 3.9 Редакцын зөвлөл нь өгүүллийн шинжлэх ухааны болон нийгмийн ач холбогдол, уншигчийн хэрэгцээ шаардлага, тухайн шинжлэх ухаанд шинэ мэдлэг бүтээсэн, салбарын тулгамдаж буй асуудлыг хөндсөн, шийдвэрлэсэн, арга замыг тодорхойлсон, судалгаанд суурилсан эсэх зэргийг эн тэргүүнд харгалзан үзнэ.
- 3.12 Редакцын зөвлөл нь сэтгүүлийн нэр хүндийг өсгөх талаар санал санаачилга гаргах, уулзалт зохион байгуулах, сэтгүүлийн талаар нийтэд сурталчлах, зохиогчдод зориулсан хөтөч, гарын авлага, зөвлөмж зэргийг гаргах, бүтээлд “Эрдмийн ажлыг хэлбэржүүлэх нэгдсэн шаардлага”-ыг мөрдүүлэх эрхтэй.
- 4.5 Бүтээлийг хэвлэх дүгнэлт гарсны дараа зохиогчийг солих зэргээр сэтгүүлд (өгүүлэлд) өөрчлөлт оруулахыг хориглоно. Дээрх нөхцөл үүсвэл сэтгүүлийн зөвлөл зохиогчийн албан ёсны тайлбарыг авч асуудлыг шийдвэрлэнэ.