Өгүүлэл
ӨгүүлэлWoS ба CSSCI дээр үндэслэсэн химийн боловсролын судалгааны контекст, халуун цэгийг CiteSpace оюуны зураглал дээр суурилсан дүн шинжилгээ хийх
Authors : Оргил , Н.НаранцогтKeywords: Химийн боловсрол, CiteSpace, Судалгааны халуун цэг, Түлхүүр үгийн дүн шинжилгээ, Чиг хандлага
Abstracts: 2000-2020 он хүртэл WoS (Web of Science) болон CSSCI (Chinese Social Sciences Citation Index)-д багтсан химийн боловсролтой холбоотой өгүүллүүдийг судалгааны объект болгон авч CiteSpace библиометрийн аргыг ашиглан он, зохиогч, улс, судалгааны агуулга, өөрчлөлт шинэчлэлийн чиг хандлага зэрэгт индуктив статистик шинжилгээ хийсэн. Үр дүнгээс харахад 2009 оноос хойш холбогдох судалгааны өгүүллүүд нь мэдэгдэхүйц өсөх хандлагатай байгаа ч одоогийн байдлаар тогтвортой, гол зохиогчийн бүлэг бүрдээгүй, янз бүрийн бүлгүүдийн дунд хамтарсан судалгаа харьцангуй бага байна. Энэ судалгааны салбарт АНУ-ын судлаачдын судалгаа хамгийн их, Герман, Австрали удаалж байна. Судалгааны гол чухал цэг нь мэдээллийн технологи болон химийн хичээлүүдийн уялдаа холбоог судлах, дээд боловсрол дахь химийн хичээлийн салбар дамнасан судалгаа, ЕБС-ийн сурагчдын химийн хэл, ухагдахууныг ойлгоход тулгарч буй бэрхшээлийн шалтгаан, тэдгээрийг шийдвэрлэх арга замын судалгаа, загвар загварчлал зэрэгт төвлөрч байна. Эдгээр үр дүнд суурилсан хавсарсан эшлэлийн судалгааг нэгтгэж, химийн боловсролын судалгааны явц, өнөөгийн хөгжлийн үе шатыг онцолсон болно.