Өгүүлэл
ӨгүүлэлДагуур үндэстний бүжгийг дүрс бичлэгийн тусламжтайгаар зааж сургах туршилтын үр дүн
Authors : Guo SarulaKeywords: Лүргэл, хөдөлгөөн, дасгал, давтах, ахиц
Abstracts: БНХАУ-ын ӨМӨЗО-ы дагуур үндэстний бүжгийн уламжлалт урлаг нь өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх, хэв шинжээ хадгалсаар үлдсэн төдийгүй нүүдэлчин угсаатны урлаг соёлд тодорхой байр суурийг эзэлдэг. Тус өгүүлэл нь дагуур үндэстний лүргэл бүжгийг дүрс бичлэгийн аргын тусламжтайгаар оюутанд зааж сургах гурван удаагийн туршилт явуулсан үр дүнг танилцуулах зорилготой Судалгааны шинэлэг тал нь лүргэл бүжгийг анх удаа дүрс бичлэгийн арга ашиглан зааж сургахыг судалсанд оршино. Судалгааны үр дүнд 2017-2019 оны хооронд Монгол улсын Соёл Урлагийн Их Сургууль, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр Дээд Сургуулийн нийт 60 оюутныг 3 удаагийн туршилт судалгаанд 10 үе шаттайгаар хамруулсан бөгөөд туршилтын үр дүнд үе шат бүрээр 0.4-1.0 онооны ахицтай гарсан. Иймд лүргэл бүжгийг зааж сургахад дүрс бичлэгийн арга ашиглах нь үр дүнтэй гэж дүгнэж байна.