Өгүүлэл
ӨгүүлэлЕрөнхий боловсролын сургуулийн VI ангийн сурагчдын сурах ерөнхий 19 үйлийн судалгаа, үр дүн
Authors : Ш.Ичинхорлоо, Н.МөнхцэцэгKeywords: Эх, санаа бодол, асуулт тавих, хянах, бие даан хийх
Abstracts: Энэхүү судалгаа нь ЕБС-ийн VI ангийн сурагчдын сурах ерөнхий үйлийн төлөв байдлыг илрүүлж тогтоох зорилготой. Тухайлбал, сурагчийн 1/ном уншихтай холбоотой 4 үйл: уншсан эхээс хэрэгтэй зүйл олж авах, уншсан номын утгыг өөрийн үгээр ярих, номын утгыг эргэцүүлэн бодох, уншсан зүйлийг тэмдэглэх, 2/ ярих үйл: сурагч санаа бодлоо бусдад ойлгомжтой ярих, 3/ сонсох 3 үйл: бусдын яриаг анхааралтай сонсох, бусдын ярианы гол санааг олох, сонссон зүйлд дүгнэлт хийх, 4/ асуулт асуух үйл, 5/ бүтээлч шинжтэй 2 үйл: шинэ санаа дэвшүүлэх, үгийн утгыг өөрийн үгээр тайлбарлах, 6/ хичээл дээр олж мэдсэн зүйлээ өөрийн амьдралд хэрэглэх, 7/ мэдлэг чадвараа хянах 2 үйл: юу шинээр мэдэж авснаа ойлгох, мэдлэг чадварт нь ямар алдаа байгааг олох, 8/ бие даах чадвар, 9/ төлөвшил, хандлагатай холбоотой 4 үйл: бусдад тусалдаг, бусдаас тусламж авдаг, зан байдал, харилцаанд нь байгаа сайн болон болохгүй зүйлийг олох зэрэг ерөнхий үйлийн судалгааг хийснээрээ шинэлэг болно. Судалгааны зарим үр дүн нь сурагчид гэрийн даалгавар, дасгал хийхдээ бие даан хийж чаддаг (M=4.38), багшийн болон бусдын яриаг анхааралтай сонсож чаддаг (M=4.36) болох нь харагдаж байна. Харин уншсан номын утга, санаа, үг зэргийг бичиж авах байдал (M=3.09), суралцах явцад бусад сурагчдаас тусламж авах (M=3.26) үйлийн дундаж үзүүлэлт хамгийн бага ба дээрх үйлийг төдийлөн хийдэггүй болохыг харж байна.