Өгүүлэл
ӨгүүлэлБ.Явуухулангийн яруу найраг дахь цаг хугацааны сэтгэлгээ, утга, бэлгэдэл (“Дөрвөн улирал” ерөнхий сэдэвт шүлгийн жишээн дээр)
Authors : С.НэргүйцэцэгKeywords: хавар - ирж буй цаг, зун - дэлгэрч буй цаг, намар - харьж буй цаг, өвөл - хүйтрэх цаг, бэлгэдлийн утгат дүрслэлт үгс, цаг хугацааны утгат нийлэмж үгс
Abstracts: “Дөрвөн улирал” сэдвийн хүрээнд монгол ардын аман зохиолын олон төрөл зүйл оньсого, таавар, цэцэн үг, ардын дуу, ерөөл, магтаал, бэлгэ үгээс эхлээд, сонгодог уран зохиолын уламжлалаар бичсэн шүлэг, яруу найраг, цаашлаад орчин үеийн уран зохиолчдын туурвисан шүлэг, найраглал гэхчлэн өргөн хүрээнд, арвин баялаг зохиол бүтээлүүд байдаг. Орчин үеийн уран зохиолын төлөөлөгчдийн нэг Б.Явуухулан уран бүтээлдээ дөрвөн улирлын өнгө аясыг зураглан илэрхийлэхдээ дүрсэлсэн уран дүрслэл, үгээр урлах, найруулах ур зүй, цаг хугацаа, улирлын талаарх мэдээлэл, лавлагаа, санаа, зохиомж, утга, бэлгэдэл, сэтгэлгээний цар хүрээ зэрэг хэрхэн илэрснийг түүний эл сэдэвт хамаарах шүлэг, найраглалыг түүвэрлэн, эхлээд “Хавар”, “Зун”, “Намар”, “Өвөл”-өөр нь сэдэвчлэн хувааж, дараа нь “Дөрвөн улирал” ерөнхий сэдвийн хүрээнд бичсэн шүлэг найраглалыг нь судалгааны хэрэглэгдэхүүн болгон, задлал хийв. Зохиолч Б.Явуухулан яруу найрагтаа цаг улирлын байдлыг, тухайлбал, дөрвөн улирлын зураглалыг дүрслэн илэрхийлснийг, тэрхүү дүрслэлд үндэстний сэтгэлгээний онцлог хэрхэн илэрснийг түүний “Дөрвөн улирал” ерөнхий сэдвийн дор туурвисан яруу найраг, яруу найргийн мөртүүд дэх баримтуудад түшиглэн, тодруулна.