Өгүүлэл
ӨгүүлэлСувилахуйн сургуулийн 1-р дамжааны оюутнуудын цахим сургалтын сэтгэл ханамж
Authors : Б.Туул, Ц.Дашдулам, Б.Одгэрэл, Д.Лхагвасүрэн, П.Золжаргал, Б.Лхагвасүрэн, П.ОрхонтуяаKeywords: Цахим сургалт, сэтгэл ханамж, сургалтын материал, үнэлгээ
Abstracts: Дэлхийн улс орны их, дээд сургуулиуд сүүлийн жилүүдэд цахим сургалтын систем түлхүү ашиглаж байна. Ковид-19 цар тахлын улмаас Монголын их, дээд сургуулиуд 2019-2020 оны хичээлийн жилийн 2-р улирлаас эхлэн цахим байдлаар хичээллэж, багшлах хэв маяг өөрчлөгдөж байна. Энэхүү судалгааны зорилго нь оюутнуудын цахим сургалтад хандаж буй сэтгэл ханамж ба түүнд нөлөөлөх хүчин зүйлийг судлахад оршино. АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн 1-р дамжааны 321 оюутан судалгаанд хамрагдаж, судалгааны асуумжийг Google form дээр боловсруулж, судалгааг цахимаар хүлээн авсан. Сэтгэл ханамж ба түүнд нөлөөлөх хүчин зүйлийн хамаарлыг Пирсоны тестийг (хамаарлын коэффициент) ашиглан судлав. Судалгааны үр дүнгийн үзүүлэлтээс харахад оюутнуудын сэтгэл ханамж сургалтын материалд (4.16), оюутны оролцоонд (4.15) хамгийн их сэтгэл хангалуун, цахим хичээлийн технологи (3.25) шалгуурт хамгийн бага үзүүлэлттэй байна. Үүнээс үүдээд цахим сургалтын чанарт ахиц гаргах, хичээлийн технологид шинэчлэл хийх дидактик шаардлага үүсэж байна. Оюутнуудын сэтгэл ханамжийн түвшин үнэлгээтэй шууд хүчтэй эерэг (r=0.65), хичээлийн технологийн хүртээмжтэй шууд сул эерэг (r=0.38) хамааралтай (p<0.001) байсан төдийгүй цахим сургалтын сэтгэл ханамжийн оноо нь сургалтын чанар, сургалтын материалын хангамж, үнэлгээ, оюутны оролцоотой шууд хамааралтай байгаа нь ажиглагдлаа (p<0.001).