Өгүүлэл
ӨгүүлэлОюутан сонгон судлах хичээлээр гүйцэтгэсэн бие даалтын ажлын чанар, үр дүн
Authors : Д.Үнэнбаяр, Л.Туяа, Ц.Эрдэнэжаргал, Ө.АриунзулKeywords: Сонгон судлах, нэгдмэл сургалт, оюутны бүтээлч идэвх
Abstracts: “Багш, сургуулийн өмнөх боловсрол” мэргэжлээр суралцагч нь дээд боловсролын бакалаврын түвшний сургалтын төлөвлөгөөнд тавигдах шаардлага, стандарттай ягт уялдан нийцсэн ерөнхий суурь, багш боловсролын суурь, мэргэжлийн заавал болон сонгон судлах хичээлүүдийг судлан бие даалтын ажлыг гүйцэтгэдэг. Оюутны бие даасан ажил нь тэдний хэрэгцээ, сонирхол, чадавх, ирээдүйн мэргэжлийн шаардлага зэргийг үндэслэн хичээлийн бус цагаар багшийн шууд бус удирдлага туслалцаа дор явагдаж буй суралцах, судлах, бүтээх үйл явц юм (Ичинхорлоо, 2011.х.99). Иймээс бид, мэргэжлийн арга зүйн хичээлтэй залгамж холбоотой төгөлдөр хуур, цахилгаан даралтат хөгжим, хүүхдийн хөдөлгөөн эрүүл мэнд, цэцэрлэгийн сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх арга зүйн сонгон судлах хичээлүүдийн бие даалтын ажлыг нэгдмэл байдлаар зохион байгуулахад зарцуулах хугацаанд гарах өөрчлөлтийг судлах зорилго тавьсан. Судалгааг IV дамжааны оюутнуудын дунд зохион байгуулж, бие даалтын ажлыг гүйцэтгэхэд зарцуулсан хугацаа, багштайгаа эргэх холбоотой ажилласан байдлыг асуулгын аргаар судалсан. Фокус бүлгийн ярилцлагаар бие даалтын ажлыг нэгдмэл байдлаар гүйцэтгэсний ач холбогдлын талаар хэлэлцсэн. Гурван хичээлийн бие даалтын ажлын үнэлгээний дундаж үзүүлэлт 3.86%-ийн өсөлттэй байгааг хичээл хоорондын уялдаа холбоо нэг нь нөгөөгөөсөө хамаарч гүйцэтгэхэд хялбар байсантай холбож үзлээ. Оюутан өөрийн давуу тал дээр тулгуурлан бие даалтын ажлыг гүйцэтгэснээр бусад хичээлд өндөр үнэлгээг авч сэтгэл ханамжтай байхаас гадна цагаа нарийвчлан төлөвлөж чадсанаар даалгаврын чанарт ахиц гарсан.