Өгүүлэл
ӨгүүлэлБагш мэргэжлээрээ хөгжих талаарх судалгааны сүүлийн үеийн тоймоос
Authors : Д.Амартүвшин, Ц.ОдгэрэлKeywords: Багшийн мэргэжлийн хөгжлийн загвар, МХТ, TPACK мэдлэг
Abstracts: Энэхүү судалгаагаар багшийн мэргэжлийн хөгжилтэй холбоотой сүүлийн үеийн судалгаануудтай танилцах, багшийн хөгжлийн талаарх судалгааны эш үндэс, арга зүй, багшийн хөгжлийн үр өгөөжтэй загвар зэргийг олж мэдэх зорилгыг дэвшүүлж ажиллалаа. Судалгааны зорилготой уялдан, судалгааг хийхдээ эх сурвалж, баримт бичигт задлан шинжилгээ хийх аргыг хэрэглэлээ. Багш мэргэжлээрээ хөгжих талаарх Монголын болон гадаадын судлаачдын сүүлийн үеийн 19 бүтээлийг сонгож авсан бөгөөд түүний дөрөв нь тус бүр 30 гаруй өгүүлэлд задлан шинжилгээ хийсэн тойм судалгаа юм. Эрдэм шинжилгээний бүтээлийн сангаас тодорхой түлхүүр үгээр хайлт хийж сонгон авсан өгүүлэл, эх сурвалжуудад ямар хүрээнд, ямар хэрэгслээр багшийн хөгжлийг дэмжиж, хэрхэн хэрэгжүүлж, ямар үзүүлэлтийг шалгуур болгон сонгож, ямар үр дүнд хүрснийг шинжиллээ. Задлан шинжилгээний үр дүнг ерөнхийд нь нэгтгэвэл багш мэргэжлээрээ хөгжих арга зам ямар байхыг тогтоож, ямар загвар илүү үр дүнтэй байгааг тооцсон, багшийн мэргэжлийн хөгжил ба мэдээлэл харилцааны технологи (цаашид МХТ гэх) -ийн уялдаа холбоог тогтоосон, МХТ-ийн тусламжтайгаар багшийн мэргэжлийн хөгжлийн чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж байгааг тогтоосон судалгаанууд гол байр суурийг эзэлж байна. Багшийн мэргэжил дээшлүүлэх нэгдсэн сургалтад хамрагдахаас гадна ажлын байрандаа багш нар харилцах, хамтран ажиллах, бүтээлч үйлд оролцох замаар хөгжих боломжтой бөгөөд судлагдахуун, багшлах арга зүй, МХТ-ийн чадварыг хослуулан хөгжүүлэх замаар багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих боломжтой гэж дүгнэжээ.