Өгүүлэл
ӨгүүлэлХүүхдийн хөгжлийг дэмжих үйлд эцгийн оролцоо ба сургуульд
Authors : Жин ОрчлонKeywords: Таван настай хүүхэд, бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүй, Монгол, Өвөр
Abstracts: Бага насны хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх явцад эцэг, эхийн оролцоо харилцан адилгүй байдгаас хүүхдийн хөгжилд үзүүлэх нөлөө нь улс орон бүрд ялгаатай байна. Бид Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Монгол гэр бүлүүд хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд эцгийн оролцоог судалж, хоёр орны таван настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдалд үзүүлэх нөлөөг тодорхойлов. Судалгаанд Монгол, Өвөр Монголын Өөртөө засах орны нийт 205 хүүхдүүд, эцэг эхчүүдийг хамруулж, хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдал ба эцгийн хүүхдийн хөгжлийг дэмжих үйлийн оролцооны байдлыг шалгуураар үнэлсэн болно. Судалгааны үр дүнд дээрх хоёр орны эцгийн хүүхдийн хөгжлийг дэмжих үйлд оролцсон байдал харилцан адилгүй, оролцооны зарим үзүүлэлт нь хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдалд эерэг үр нөлөөтэй байна. Тухайлбал, Өвөр Монголын Өөртөө Засах орны хувьд эцэг, эхчүүдийн хурал, цэцэрлэгийн бусад үйл ажиллагааны оролцоо нь хүүхдийн танин мэдэхүйн хувьд сургуульд бэлтгэгдсэн байдалтай эерэг холбоо хамааралтай байна. Судалгаанд хамрагдсан Монгол эцгүүд хүүхдийнхээ өдөр тутмын амьдралд илүү анхаарч, хүүхэдтэйгээ хамт байх нь хүүхдийн бие бялдар, танин мэдэхүйн хөгжлийн хувьд сургуульд бэлтгэгдсэн байдалтай эерэг үр нөлөөтэй байна.