Өгүүлэл
ӨгүүлэлЮань, Минь Чингийн үеийн Монгол, Хятад уран зохиолын харьцуулсан судалгаа
Authors : СодKeywords: Юань, Мин, Чингийн монгол, хятад утга зохиол, харьцаа холбоо, харьцуулалт
Abstracts: "Монгол, хятад уран зохиолын харьцаа холбооны тухай судалгаа нь гол төлөв Юань, Мин, Чин улсын үеийн монгол, хятад уран зохиолыг харьцуулан судалсан судалгаан дээр төвлөрдөг. Энэ чиглэлийн судалгаанд голлох байр суурийг эзэлдэг эрдэмтэд бол Юньфэн, Б.Төмөрбагана, Жалга Чюси, Цолмонцэцэг, Намжилцэвээн, Ц.Хишигтогтох, Рэнцэндорж, Т.Цэрэнсодном, Б.Ринчэн, Чэнь Ганлун, Жиньрун, Бай Үйрун, Уеэ зэрэг олон эрдэмтэн, судлаачдыг дурдаж болно. Хубилай хаан Юань улсыг байгуулсны дараа бүх улсыг нэгтгэж, монгол үндэстний байр суурьд томоохон өөрчлөлт гарч, монголчуудын нүүдлийн мал аж ахуйн соёл нь Дундад орны тариалах соёлтой харилцах болсноор соёлын хоорондох харилцаа ба солилцоо идэвхжиж монгол, хятад соёлын харилцаа үүсэж, монгол, хятад уран зохиолын харьцаа холбооны үндэс тавигдсан байна. Үүний дараа Мин улсын үед Монгол-Мингийн хооронд урт хугацааны туршид үргэлжилсэн дайн самууны улмаас монгол соёл, уран зохиолын хөгжил бууралтын шатанд орсон нь монгол, хятад уран зохиолын харьцаа холбоонд ихээхэн тусгалаа олжээ. Харин Манж Чин улсын үед монгол, хятад уран зохиолын харьцаа холбоонд урьд үеэс эрс хөгжсөнөөр Монголын уран зохиолын хөгжилд ихээхэн нөлөө үзүүлжээ. Энэхүү өгүүлэлдээ Юань, Мин, Чингийн үе дахь Монгол, Хятад уран зохиолыг харьцуулан судалсан судалгааны тоймыг товч өгүүлэхийн зэрэгцээ монгол, хятад уран зохиолын харьцаа холбооны тухай өөрийн санал, дүгнэлтийг дэвшүүлэхийг зорьсон юм.