Өгүүлэл
ӨгүүлэлБагш боловсролын хөтөлбөрийн үр өгөөж ба багшлахуйд бэлтгэгдсэн байдал
Authors : С.ЭнхтүвшинKeywords: Багш бэлтгэх сургалт, ерөнхий сурган хүмүүжүүлэх зүй, багшлах дадлага,
Abstracts: Энэхүү судалгаанд ТАЛИС-2018-ын арга, хэрэгслийг ашиглан, шинэ багш нарын мэргэжилдээ бэлтгэгдсэн байдлыг багшийн мэргэжлийн чадамжийн төлөвшилтөд чухал үүрэг гүйцэтгэдэг заах хичээлийн агуулга, сурган хүмүүжүүлэх зүй, сургах зүй болон танхимд хичээл заах дадлагын бэлтгэл гэсэн үндсэн хүрээнд авч үзсэн болно. Энэхүү өгүүлэлд багш нараас авсан судалгааны эхний үр дүнг олон улсын судалгааны дундаж үзүүлэлтүүдтэй харьцуулсан анализ болон багш боловсролын хөтөлбөрийн загварууд, хөтөлбөрийн агуулгаас төгсөгчдийн эзэмшсэн мэдлэг, чадварын өөрийн үнэлэмжид хийсэн шинжилгээний үр дүнгээс толилуулж байна. Багшлахуйн бэлтгэл, сургах идэвхтэй аргуудын хэрэглээнд багш боловсролын хөтөлбөрийн зарим хичээлийн нөлөөлж буй байдалд олон хүчин зүйлийн регресс шинжилгээ хийж нягталсан.