Өгүүлэл
ӨгүүлэлМонгол, Хятад ба Япон улсын математикийн сурах бичгийн агуулгын бүтцийг харьцуулсан судалгаа
Authors : Chun LingKeywords: Дунд анги, хичээлийн агуулга, бүтэц, харьцуулалт
Abstracts: Сурах бичиг нь сургалтын үндсэн хэрэглэгдэхүүн юм. Сурах бичгийн чанар нь сургалтын чанарт шууд нөлөөлдөг. Сурах бичгүүдийн шинэчлэлт, хичээлийн агуулгын сонголт нь сургалт-ын шинэчлэлийн гол асуудал болдог. Дунд ангийн математикийн сурах бичгийн үндсэн агуулга нь “Тоо тоолол, алгебр”, “Геометр” ба “Магадлал ба статистик” зэрэг агуулга юм. Сурах бичигт эдгээр агуулгыг хэрхэн хуваарилж оруулах болон хэрхэн тухайн ангийн сурах бичигт агуулагдах нь математикийн хичээлийн шинэчлэл хийхэд маш чухал асуудал болсоор ирсэн юм. Иймд энэхүү өгүүллээр Монголын ЕБС-ын дунд ангийн математикийн сурах бичгийн агуулгынхаа хувьд Хятад, Япон орны сурах бичигтэй харьцуулахад ямар бүтэцтэй байгааг харуулахыг зорилоо. Судалгаанд баримт бичгийг судлах арга, анализ, синтезийн арга, харьцуулалтын аргыг ашигласан. Судалгааны үр дүнд, гурван улсын дунд ангийн сурах бичгийг харьцуулахад, “Тоо тоолол, алгебр”, “Геометр” ба “Магадлал ба статистик” агуулга нь Монголын сурах бичигт тус тус 39, 39, 22 хувийг эзэлж, Хятадын сурах бичигт тус тус 48, 42, 10 хувийг эзэлж, Японы сурах бичигт тус тус 55, 35, 10 хувийг эзэлж байна. Гурван улсын дунд анги бүрийн сурах бичигт “Тоо тоолол, алгебр” нь анги ахих бүр буурах хандлагатай, “Геометр” нь анги ахих бүр өсөх хандлагатай, “Магадлал ба статистик” нь харьцангуй тогтвортой агуулагддаг байна.