Өгүүлэл
ӨгүүлэлГуравдугаар ангийн сурагчдын унших чадварын чанарын асуудал
Authors : Г.БямбацэрэнKeywords: Унших тогтолцоо, хурд, дээд эрэмбийн асуулт, сэтгэхүйн үйл, арга зүй
Abstracts: Суралцагч унших хэмээх тогтолцоо бүхий чадварт суралцахдаа зөв уншиж сураагүй бол хурдан уншихгүй, хурдан унших арга барил эзэмшээгүй бол ойлгож уншихгүй. Унших чадварыг хөгжүүлэх багш өөрөө унших арга барилтай, басхүү зөв уншуулж сургахын тулд авиа зүйн мэдлэгтэй байхын зэрэгцээ өнөөгийн суралцагчдад унших чадвар хамгийн чухал гэдгийг мэдэрдэг байх. Гэтэл багш хурдан уншлагыг дэмжих 1-2 арга, ойлгож унших 3-5 арга хэрэглэхээс цаашгүй, түүнчлэн хичээлийн цагийн 80 хүртэлх хувийг бичих чадварыг хөгжүүлэхэд зарцуулж байгаа нь бага ангийн суралцагчдын унших чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг болж чадахгүй байгаа хүчин зүйлүүд гэж үзлээ.