Өгүүлэл
ӨгүүлэлӨндөр зэрэглэлийн тамирчны огцом өргөлтийн гүйцэтгэлийн шинжилгээ
Authors : Lu Shuang Lin, Б.Бат-ОтгонKeywords: Огцом өргөлтийн техник, техникийн бүрдэл, өнцгийн хэмжээ, спортын биомеханик, үе холбоос
Abstracts: Монгол улс баг тамирчдаа Токиогийн олимпод бэлтгэж байгаа энэ цаг үед тамирчдын техникийн гүйцэтгэлд үе шаттай дүн шинжилгээ хийж, алдаа дутагдлыг тодорхойлох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Хүндийн өргөлтийн спортын амжилт нь нэг удаагийн өргөлтөөр тамирчин өөрийн даах хамгийн хүнд жин бүхий штангийг толгой дээрээ өргөснөөр тодорхойлогддог. Хүндийн өргөлтийн тамирчин Б-гийн огцом өргөлтийн техник гүйцэтгэх үед бие махбодын 108 үе холбоос дээрх өнцгийн үзүүлэлтийг “Dartfish proS” программ ашиглан тодорхойлж, дэлхийн рекорд тогтоогч ОХУ-ын тамирчин О.Мирзоянагийн амжилт болон Монголын тамирчин М.Анхцэцэгийн бэлтгэлийн үеийн огцом өргөлтийн дундаж үзүүлэлттэй харьцуулан судлав.