Өгүүлэл
ӨгүүлэлСинерги ухагдахууныг нэгэн ертөнцийн хандлагаар шинжсэн үр дүн
Authors : Б.Жадамба, Т.Ганбаатар, С.БатхуягKeywords: Амь (амин чанар), амь ухаан, амины хүч, амины үйл
Abstracts: Гадаад дотоодын тайлбар толь, эрдэмтдийн 60 гаруй бүтээлд тусгагдсан синерги ухагдахууны гарваль шинж, тодорхойлолт, тайлбарыг баримт бичиг судлалын “T-LAB PLUS 2020 tools for text Analysis” программаар болон нэгэн ертөнцийн хандлагын үүднээс судлан шинжилж, тэр нэгэн ертөнцийн амь буюу амин чанар болох “ҮЙЛ”–тэй статистик ач холбогдол бүхий холбоотой болохыг тогтоолоо. Түүнийхээ үндсэн дээр “синерги нь нүүдэлч Монголчуудын уламжлалт соёлын ген болох амь ухагдахуун юм байна” гэсэн санаа дэвшүүлсэнд энэ ажлын онцлог оршино. Судлагдахууныг дээрх программын дагуу шинжин үзэхэд синерги нь “үйл”, “ажил”, “хоршихуй”, “харилцан үйлчлэлцэхүй”, “нийлбэр”, “бүгд”, “тухайн нэгэн зүйл” зэрэгтэй хамгийн өндөр давтамжтай төдийгүй статистик ач холбогдолтойгоор холбогдож байна. Эдгээр нь нэгэн ертөнцийн, тухайлбал, тухайн нэгэн зүйлийн өрөөл ба өөрөөгийн хоршсоны ачаар бий болсон буюу тэдгээрийн нэгсэл нэгэн болох ҮЙЛ-ийн арга ба билиг талуудтай холбоотой ухагдахуунууд юм. Иймд синергийг нэгэн ертөнцийн өрөөл ба өөрөөгийн нэгсэл нэгэн болох амь буюу ҮЙЛ гэж үзэж болохоор байна. Нэгэн ертөнцийн амь болох ҮЙЛийн арга тал нь амины үйл, билиг тал нь амины хүч юм. Үүнээс синерги нь “амины үйл - амь - амины хүч” гэсэн гурвал бүтэц бүхий гэж хэлж болохоор байна.