Өгүүлэл
ӨгүүлэлМэдээлэл зүйн боловсролын бодлогын шинэчлэл
Authors : Цэдэвсүрэн, Д.Keywords: Сургуулийн информатик боловсрол, тоон бичиг үсгийн боловсрол, компьютерын
Abstracts: Мэдээлэл зүй нь XXI зууны бичиг үсгийн суурь боловсрол болохыг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч түүнийг бага ангиас эхлэн заавал судлах хичээл болгон оруулах нь түгээмэл боллоо. Сургуулийн мэдээлэл зүй нь сурагчдад мэдээлэл харилцааны технологи (МХТ)-ийн хэрэглээний мэдлэг, чадварт суралцахаас гадна дижитал харилцаа-хамтын ажиллагаа, ёс зүй, тооцоолол болон программчлалын суурь мэдлэг чадварт суралцах шаардлагын үүднээс өргөн агуулгатай болж өөрчлөгдөж байна. Хүүхэд, залуус МХТ-оос хамааралтай нийгэмд төрж, өсөж, хөгжиж, мөн ирээдүйд эрхлэх ажил мэргэжил нь технологиос хамааралтай байх нь тодорхой юм. Залуу иргэдийн энэхүү хэрэгцээг хангахад мэдээлэл зүйн боловсрол чухал үүрэгтэй. Иймээс мэдээлэл зүйн боловсролын бодлогыг шинэ эрэлт хэрэгцээнд нийцүүлэн эрс өөрчлөх шаардлагатай. Энэхүү өгүүлэлд Монгол улсад мэдээлэл зүйн боловсролын шинэчлэл хэрхэн хийгдэж байгаа, уг шинэчлэлт нь олон улсад хийгдэж буй шинэчлэлийн бодлогод хэр нийцэж байгаа талаарх судалгааны үр дүнг танилцуулж байна. Судалгааг явуулахдаа мэдээлэл зүйн боловсролын бодлого, стандарт, хөтөлбөр, сурах бичиг болон тэргүүлэх судлаачдын судалгааны өгүүлэл зэргийг ашиглан баримт бичгийн судалгаа хийж, харьцуулан жиших, эргэцүүлэн дүгнэх аргыг ашиглалаа.