Өгүүлэл
ӨгүүлэлМонгол цэцэрлэгийн хүүхдүүд цэцэрлэгийн хүүхдүүдийн хөгжлийн түвшний судалгаа
Authors : Bernhard Nagel, Erik DanayKeywords: Бага насны хүүхдийн хөгжлийн ажиглалт, хөгжлийн түвшин, хөгжилд үзүүлэх
Abstracts: Монгол Улсад 2016 онд шинэ сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр хэрэгжсэн. Энэхүү сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн нэг хэсэг бол хичээлийн жилд нэг удаа явагддаг цэцэрлэгийн хүүхэд бүрийн хөгжлийн түвшний ажиглалт, ажиглалтын баримтжуулалт байв. Энэхүү ажиглалтыг бүтэцлэгдсэн, стандартчилагдсан ажиглалтын аргачлалыг ашиглан явуулсан. Хүүхдийн хөгжлийн бүтэцлэгдсэн ажиглалтын аргачлал нь ачаалал багатайгаар маш олон тооны хүүхдийн хөгжлийн үнэн зөв, найдвартай өгөгдлийг цуглуулахад тохиромжтой байдаг. Энэ нь боловсролын бодлогын арга хэмжээ ба хүүхдийн хөгжлийн ахиц дэвшил хоёрын уялдаа холбоог судлах чухал урьдач нөхцөлийг бүрдүүлдэг.