Өгүүлэл
ӨгүүлэлБүжгийн спортын тамирчдын хөгжим хөдөлгөөнийг нийцүүлэн гүйцэтгэх чадварыг судалсан нь
Authors : Д.БатсайханKeywords: Бүжгийн спорт, багийн төрөл /формэйшн/, шүүлтийн үнэлгээ
Abstracts: Монгол улс (МУ) бүжгийн спортын багийн төрлөөр дэлхийн тавцанд хүчтэй өрсөлдөгчийн нэгд зүй ёсоор тооцогддог. Тусгай зассан талбайд 16 тамирчин хөгжмийн аянд жигд цэгцтэй, хөдөлгөөнөөр бүжгийн зохиомжийн утга санааг техник ур чадварын өндөр түвшинд 06:00 минутын турш тасралтгүй 5 бүжгийн цогц зохиомжийг гүйцэтгэдэг багийн спортын өвөрмөц нэг төрөл юм. Бүжгийн спортын формэйшн /багийн/ төрөлд үндсэн дөрвөн үзүүлэлт 12 шалгуур үнэлгээнээс хөгжим хөдөлгөөний нийцэл нь монголын багийн тамирчдын хувьд хангалтгүй байгаа учраас түүнийг тодорхойлж тогтмол хянаж сайжруулах системтэй болгох зорилго дэвшүүлсэн. Баг тамирчдад шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бэлтгэлжилтийн төлөвлөлтөд хөгжим хөдөлгөөний нийцлийг Латин ча-ча бүжгийн дасгалын техникээр, ур чадварыг хөгжим сонсох, ойлгох, тооллого, хөдөлгөөнөө хөгжимд удирдах чадварын 3 түвшинд шалгаж, сургах туршилт зохион байгуулан судалгааны үр дүнг батлан гаргасан. Судалгаанд Стар багийн 33 тамирчдыг хамруулан 2021 онд 2 үе шаттайгаар зохион байгуулсан. Туршилтын үр дүнгээс хөгжим сонсох чадвар, хэмнэлийн мэдрэмж, хөгжим хөдөлгөөний нийцэл ур чадварын тоон үзүүлэлтүүдийн хоорондын статистикийн ач холбогдолтой олон хамаарлын талаарх таамаглалууд батлагдсан. Туршилтаас хөгжим хөдөлгөөний нийцлийн үнэлгээг чанар болон тоон үзүүлэлтээр хянаж, багийн ур чадварын ахицыг тодорхойлохоос гадна амжилт ахих боломж харагдаж байна.