Өгүүлэл
ӨгүүлэлБөхийн хичээлийн хөтөлбөрийг сайжруулах судалгааны нэгэн хувилбар
Authors : Ү.Шиян Юй, Чүн Ян, Г.Батцэцэг, С.ТуулKeywords: Хичээлийн хөтөлбөр, монгол бөхийн хичээл, суралцагчдын хандлага, арга зүй
Abstracts: Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад дээд боловсролын сургалтын системд зайнаас сургахад суралцагчийг бие даан сургах арга зүйд шилжиж, суралцахуйн үр дүнг суралцагчдын эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлагаар үнэлэх, онолын мэдлэгийг практик ур чадвартай хослуулах, асуудлыг шийдэх арга замаар багаар ажиллах, харилцааны болон бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, систем бий болгох чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн технологи, арга зүйг эрчимтэй нэвтрүүлж байна. Ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтнийг бэлтгэх нь дээд боловсролын шинэчлэлийн гол асуудал юм. Энэхүү шаардлагад төгсөгчдийн эзэмших ур чадварт хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, дадал төлөвшил ба хүмүүстэй харилцах чадварыг багтаасан байдаг. Иймээс бид ӨМӨЗО-ны Хөлөнбуйр Их сургуулийн Биеийн тамирын сургуулийн (БТС) бөхийн хичээлийн хөтөлбөрийг сайжруулах судалгааны ажлын хүрээнд биеийн тамирын дээд сургуулийн оюутнуудаас бөхийн хичээлд оролцох оролцоо, хандлагыг илрүүлэх, харин биеийн тамирын сургуулийн багш нараас бөхийн хичээлийн хөтөлбөрийн бүтэц, агуулга, арга зүй, үнэлгээ, бие даалтын ажлын талаар асуулгын аргыг ашиглан SPSS программаар үр дүнг тооцсон болно. Монгол болон Өвөр монголын биеийн тамирын багш бэлтгэдэг мэргэжлийн сургуулиудын хичээлийн хөтөлбөрт бөхийн спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийн агуулгын онолын хувийн жин, кредит цагийг нэмэгдүүлэх, бөхийн мэргэшсэн багш, дасгалжуулагчдыг бэлтгэх хэрэгцээ нэн шаардлагатай гэж дүгнэж байна.